Бичил Глобус нь 2008 онд санхүүгийн үйлчилгээг иргэд, өрх болон бичил бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Тухайн үед банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээ ихэвчлэн тогтмол орлоготой, барьцаа хөрөнгөтэй иргэдэд чиглэж байсан тул зах худалдаа эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчид болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдэд санхүүжилт авах боломж хязгаарлагдмал байв.
Энэхүү хэрэгцээг олж харсан Бичил Глобус нь барьцаагүй, шуурхай бичил зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг илүү ойроос шийдвэрлэж эхэлсэн.
Өнөөдөр Бичил Глобус нь 18 жилийн туршлагатай, 16 салбар нэгжтэй, олон мянган харилцагчийн итгэлийг хүлээсэн, нийгэмд эерэг өөрчлөлт түгээж буй санхүүгийн байгууллага болон өргөжин тэлээд байна.

Бичил Глобус нь харилцагчдын бизнес, өрхийн болон хувийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн уян хатан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, санхүүгийн шийдвэрийг илүү хурдан, хүртээмжтэй болгоход чиглэдэг.
Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд, итгэлцэл зэрэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр дамжуулан харилцагч болон хөрөнгө оруулагчдын санхүүгийн боломжийг өргөжүүлж, урт хугацааны үнэ цэн бий болгохыг зорьдог.
Жижиг бизнес бүрт өсөж тэлэх боломж бий. Харин зөв цагт хэрэгтэй санхүүгийн дэмжлэг авах нь тэрхүү өсөлтийг бодит болгох чухал алхам юм.
Бичил Глобус нь бизнесийн онцлог, улирлын хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан харилцагчдаа тогтвортой өсөлтөд чиглэсэн санхүүгийн шийдлээр дэмждэг.
Ингэснээр өнөөдрийн жижиг бизнес маргаашийн дунд, цаашлаад том бизнес болон хөгжих боломжийг хамтдаа бүтээж байна.
Иргэн бүрийн санхүүгийн тогтвортой байдал нь өрхийн амьдралын чанар, бизнесийн өсөлт, цаашлаад улс орны хөгжилд шууд нөлөөлдөг.
Тиймээс Бичил Глобус нь зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэдийн боломжийг нэмэгдүүлж, өөртөө итгэлтэйгээр урагшлахад нь дэмжлэг болохыг эрхэмлэдэг.
Харилцагч бүрийн ахиц дэвшил, өрх бүрийн өсөлт, бизнес бүрийн амжилт нийлж нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоно.
2008 оны 8 дугаар сарын 8-нд гурван ажилтантайгаар барьцаагүй бичил зээлийн үйлчилгээг эхлүүлж, иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн шинэ боломжийг нээлээ.

Монгол Улсад анх удаа автомашинаа унах нөхцөлтэйгөөр барьцаалан зээл авах бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, бичил санхүүгийн үйлчилгээний шинэ жишгийг бий болгов.

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, Баянзүрх болон Баянгол дүүрэгт шинэ салбарууд нээн, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэв.

Салбар сүлжээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын “Хос Шивээт” ХХК-ийг үүсгэн байгуулж, группийн бүтцийн хөгжлийн суурийг тавив.

Австрали улсаас анхны 1 сая ам.долларын гадаад хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, бизнесийн өсөлт, өргөжилтийн шинэ шатанд шилжив.

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч, группийн анхны ББСБ-ын үйл ажиллагааг эхлүүлэв. Нийслэл дэх салбаруудаа өргөжүүлж, “Үлэмж их оргил” ХХК-ийг үүсгэн байгуулав.

Бичил санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн МҮХАҮТ-ын “Бизнесийн эрхэмсэг оршихуй” шагналаар өргөмжлөгдөв.

Орон нутгийн харилцагч нарт зориулсан зээлийн үйлчилгээг гаргаж Дорнод аймагт салбар нээв. Мөн санхүүгийн чиглэлийн бие даасан компаниудыг үүсгэн байгуулж, группийн цар хүрээг өргөжүүлэв.

Бизнесийн үйл ажиллагаагаа төрөлжүүлж, үндсэн бизнесийг дэмжих шинэ чиглэлүүдэд хөрөнгө оруулалт хийж эхлэв. Олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэлийн “МАРС” системийг нэвтрүүлэн, удирдлага, үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэв.

2017 онд Бичил Глобус групп үйл ажиллагаагаа өргөжүүлж, санхүүгийн үйлчилгээ болон шинэ бизнесийн чиглэлүүдэд хөрөнгө оруулан хөгжлийнхөө дараагийн үе шатанд шилжлээ. Энэ онд Eco Car Center-ээр дамжуулан байгальд ээлтэй автомашины хэрэглээг Монголд дэлгэрүүлэх зорилгоор Nissan Leaf цахилгаан автомашиныг зах зээлд нэвтрүүлж, цахилгаан автомашины хэрэглээг таниулах ажлыг эхлүүлэв. Мөн АНУ-ын Иллинойс мужид үйл ажиллагаа явуулах MoneyMax компанийн бизнесийн чиглэлийг өргөжүүлж, Монголын санхүүгийн үйлчилгээг олон улсын зах зээлд хүргэх алхмуудыг хийлээ. Түүнчлэн санхүүгийн технологид суурилсан Sono финтек шийдлийн хөгжүүлэлт, үйл ажиллагааг эхлүүлж, уламжлалт санхүүгийн үйлчилгээг технологитой хослуулах шинэ боломжийг бүрдүүлэв. Ийнхүү 2017 он нь Бичил Глобусын бизнесийн цар хүрээг тэлж, санхүү, технологи, байгальд ээлтэй автомашины салбарыг холбосон группийн хөгжлийн чухал үе байлаа.

Бичил Глобус Финанс ББСБ нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээгээ өргөжүүлж, 2018 онд факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авлаа. Ингэснээр зөвхөн зээлийн үйлчилгээнээс гадна бизнесийн байгууллагуудын мөнгөн урсгал, авлагын санхүүжилтийг дэмжих шинэ боломжийг бүрдүүлэв.

Харилцагчдын санхүүгийн хэрэгцээг илүү өргөн хүрээнд хангах зорилгоор 2019 онд итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авлаа. Ингэснээр харилцагчдын мөнгөн хөрөнгийг итгэлцлийн гэрээний үндсэн дээр удирдах, санхүүгийн үйлчилгээний шинэ чиглэлийг хөгжүүлэх суурь тавигдав.

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын хүндрэлийн үед Бичил Глобус Финанс ББСБ нь харилцагчдынхаа санхүүгийн ачааллыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч, 2020 оны гуравдугаар сарын 9-нөөс эхлэн зээлийн шимтгэл, хураамжийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргав. Энэ нь хүнд цаг үед харилцагчдаа дэмжих, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх бодлогын нэг илэрхийлэл байлаа.

Бичил Глобус Финанс ББСБ нь 2021 онд Ти Ди Би Секьюритис ҮЦК-аар дамжуулан 10 тэрбум төгрөгийн хаалттай өрийн бичгийг амжилттай гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүллээ. Мөн Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан “Алтан од” арга хэмжээний “Шилдэг байгууллага” шагналыг хүртэж, салбарынхаа манлайлагч байгууллагуудын нэг гэдгээ бататгав.

Бичил Глобус Финанс ББСБ нь 2022 онд “Бичил Эй Би Эс Актив” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд гаргаж, нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлэв. Жилийн 17.5 хувийн өгөөжтэй тус үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга зорилтот хэмжээндээ хугацаанаасаа өмнө хүрч, бүрэн биелсэн юм. Мөн “Алтан од” арга хэмжээний “Шилдэг байгууллага” шагналыг хоёр дахь жилдээ хүртэж, байгууллагын тогтвортой өсөлт, харилцагчдын итгэлийг дахин баталгаажуулав.

Санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын хүрээг өргөжүүлэх зорилгоор 2023 онд “Бичил 2.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж, нийт 20 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Энэхүү амжилт нь өмнөх жилийн 10 тэрбум төгрөгийн үнэт цаасны гаргалтаас хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд хөрөнгийн зах зээлд итгэл даасан оролцогч болон хөгжиж буйн илэрхийлэл байв.

Бичил Глобус Финанс ББСБ нь 2024 оныг “Хамтын оролцоотой жил” болгон зарлаж, байгууллагынхаа санхүүгийн өсөлтөөс гадна харилцагч, ажилтан, нийгмийн хөгжилд чиглэсэн олон талт ажлуудыг хэрэгжүүлэв. Энэ онд “Бичил 3.0” болон “Бичил 4.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээж, тус бүр 20 тэрбум төгрөг, нийт 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүллээ. Мөн харилцагчдын санхүүгийн боловсрол, хувь хүний хөгжлийг дэмжих “Нэг алхам” төслийг эхлүүлж, 500 гаруй харилцагчийг сургалтад хамруулав. Нийгмийн хариуцлагын хүрээнд 20 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж, Улаанбаатар марафоны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав.

Бичил Глобус Финанс ББСБ нь 2025 онд санхүүжилтийн эх үүсвэрээ улам төрөлжүүлж, хөрөнгийн зах зээл болон олон улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Тайлант онд нийт 137 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр татан төвлөрүүлж, 16 салбар, 112 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүллээ. Мөн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Bichil Innovation Space (BIS)-ийг нээн ажиллуулж, залуу бизнесүүдэд үнэ төлбөргүй оффис, санхүүжилт болон хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэв. Энэ онд “Алтан од” шагналын “Шилдэг байгууллага”-аар гурав дахь удаагаа шалгарч, салбарынхаа тэргүүлэх байгууллагын байр сууриа дахин бататгалаа.

Бичил Глобус Санхүүгийн нэгдэл нь 2026 онд санхүүгийн үйлчилгээ, хөрөнгийн зах зээл дэх оролцоо болон нийгмийн хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлэн өргөжүүлж байна. Энэ онд автомашины зээлээр баталгаажсан “Бичил 5.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нийт 20 тэрбум төгрөгийн урьдчилсан захиалгыг эхлүүлж, 2026 оны аравдугаар сарын 29-нд анхдагч зах зээлийн арилжааг нээхээр төлөвлөсөн. Мөн оны эхний хагаст нийт хөрөнгө 169.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн “Мөрөөдлийн төгөл” ногоон санаачилгаа зургаа дахь жилдээ үргэлжлүүлж, санхүүгийн нэгдлийн хэмжээнд 25,800 гаруй мод тарьж ургуулан, байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.